Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь :
-Хуний сэтгэц
-ухамсар
-үл ухамсарлахуй буюу далд ухамсар
-зан араншин
-бие хүнийг судалдаг.
Ухамсар
Ухамсар гэдэг бол ухаарах чадвар. Өөрөөр хэлбэл хүн ухаарах чадвараараа л амьтнаас ялгардаг. Ухаалаг хүний ухамсарын түвшин өндөр, ухаан муутай хүний ухамсарын түвшин доогуур байдаг.
Ухамсар хүнд дараах байдлаар бий болж хөгждөг.
1. Хөдөлмөр эрхлэх
2. Хүн 2 гараараа хөдөлмөр эрхэлснээр хунд сэтгэхүйн чадвар хөгждөг байна.
3. Сэтгэхүйн чадварын ачаар хүнд хэл яриа үүсэн бий болдог. Энэ бүгдийн тусгалаар хүнд ухамсар бий болдог байна. Хүнд ухамсар бий болсноор бодит орчныг өөрийн байр сууринаас харж, өөрөө өөрийгөө таньж, бусдаас ялгаран, бүтээж туурвих чадвартай болдог байна.
Ухамсарын гол шинж бол:
-Өөрийгөө ухамсарлах
-Өөрийгөө үнэлэх
-Өөрийгөө хөгжүүлэх юм.
Хүн өөрийгөө ухамсарлана гэдэг нь өөрийгөө таньж, өөрийгөө шүүмжилж, өөрийгөө шинжиж, өөрөө өөртэйгөө тэмцэн, өмнөө зорилт тавин, түүндээ хүрэх явдал юм. Нэрт сэтгэл судлаач А.Г.Ковалев хэлэхдээ өөрийгөө ухамсарлана гэдэг бол өөртэйгөө ажиллах юм гээд доорх дүрмийг бий болгожээ.
1. Өөрийн дутагдлыг хайр найргүй шүүмжлэн илрүүлж өөртөө хэлэх. (би аймхай, би өөртөө итгэлгүй, цагаа барьдаггүй, хэлсэн амандаа хүрдэггүй гэх мэт)
2. Тавьсан зорилгоосоо ямарч үед ухарч шантралгүй, түүнийхээ төлөө хатуу зогсох хэрэгтэй.
3. Өөрийн дутагдлаас салж өөрийгөө хүмүүжүүл.
4. Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж хойш нь бүү хойш тавь. (Ирээдүй өнөөдөрт л байдаг)
5. Юманд урсгалаар бүү ханд. ( «Хаана ч очиж живж үхэх юм билээ». Та урсгалыг сөрөөд үз. Амттай бөгөөд адал явдалтай байх болно.)
6. Цагаа зөв зарцуулж өөртөө өдөр тутам төлөвлөгөө гарга.( Үлгэрлэвэл ажил болон хичээлээ цаг тухайд нь хийгээгүй бол хавар нь үрээ суулгахаа мартан, зунжингаа наргиж цэнгэчихээд, намар нь тариа хураах гэж зүдрэхтэй адил)
7. Хүмүүсээс зөвлөгөө авч, туршлага судалж бай.
8. Соёлтөй зөв боловсон харьцаж, олны дунд биеэ зөв авч яв. ( Ялангуяа хөвгүүд охидыг
хүндлэн хаалгаар хамт гарахдаа хаалгыг онгойлгож өгч, өөрсдөө хамгийн сүүлд гарч бай.) Би
хааяа найздаа тусалж 2 дүүг нь цэцэрлэгээс авч өгдөг юм. Тэгэхэд 4 настай Амгалан тэрхүү хүнд төмөр хаалгыг “би заавал онгойлгоно” гэж дааж ядан онгойлгоод, “за та гараарай” гэдэг. Харин залуучууд минь одоо хэдтэй билээ.
9. Өөрийн зан араншингаа хянаж, хаана хэнтэй юу ярихаа үргэлж бодож бай. (Юу мэддэгээ бус, юу ярьж байгаагаа үргэлж хянаж байх хэрэгтэй.)
Та өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ? Сориод үзээрэй. Доорх шинж чанаруудыг өөрийнхөө хувьд “+, -“ гэж хуваагаад өөрт байдаг сайн, муу талаа тооч. Өөрт байгаа сайн муу талаа тооцоолоод үр дүнг нь үзээрэй.
Турэмгий Бялдууч Хянах
чадваргүй
Бахархмаар Нийтэч Харгис
Халамжтай Ичимхий Эрх
Сэтгэлээрээ Гэнэн Сэжигч
2 нүүртэй Залхмаар Шургуу
Замбараагүй Өглөгч Шийдэмгуй
Аминчхан Уриалгахан Болгоомжтой
Хурдан Зарчимч Хайхрамжгүй
хөдөлгөөнтэй
Тооцоотой Удаан хөдөлгөөнтэй Биеэ баримтгай
Нарийн Тэвчээртэй Аймхай
Сониуч Буулт хийдэг Хүйтэн хөндий
Хувиа хичээдэг Мэдлэгтэй Идэвхтэй
Сэтгэлийн Уучламтгай
хөдөлгөөнтэй
Хариу:
+ Өөрийгөө үнэлэх төвшин - Өөрийгөө үнэлэх төвшин
0 - 0.2 Өөрийгөө доогуур үнэлдэг 1-0.8
0.2-0.4 Өөртөө итгэл муутай 0.8-0.6
0.4-0.6 Хэвийн 0.6-0.4
0.6-0.8 Өөрийгөө үнэлдэг 0.4-0.2
0.8-1 Өөрийгөө хэт үнэлдэг 0.2- 0.
Цаг хугацааны үнэ цэнэ.
1 жилийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Жилийн эцсийн шалгалтандаа унасан оюутнаас асуу.
1 сарын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Хүүхдээ дутуу төрүүлсэн эх хүнээс асуу.
1 долоо хоногийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Долоо хоног тутмын сэтгүүлийн редактораас асуу.
1 өдрийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Зургаан хүүхдээ тэжээдэг эцэг хүнээс асуу.
1 цагийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Болзондоо ирчихээд хүлээж байгаа амрагаас асуу.
1 минутын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Галт тэрэгнээсээ хоцорсон зорчигчоос асуу.
1 секундын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Золгүй явдлаас азаар амьд гарсан хүнээс асуу.
1 Доль секундын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Олимпын мөнгөн медаль авсан хүнээс асуу.
Бид монголын ирээдүй! Хамтдаа хичээцгээе!
Б. Мөнхзул (Сэтгэл судлал 1-р курс)
Комментариев нет:
Отправить комментарий