среда, 28 апреля 2010 г.

2010-2011 оны хичээлийн жилд болох МИСС РУДН 2010-д оролцохыг урьж байна.

Жил бүр уламжлал болон зохиогддог РУДН-ын Мисс шалгаруулах тэмцээний 2010-2011 оны хичээлийн жилд болох "МИСС РУДН-2010" наадамд Оюутны зөвлөл өндөр ач холбогдол өгч амжилттай оролцох зорилго тавьж байна. Үүнтэй холбогдуулан Монгол улсаа төлөөлж оролцох сонирхолтой охид байвал РУДН-ын Монголын Оюутны зөвлөлд хандах буюу өөрийн анкет болон саналаа rudn-mongolia@mail.ru хаягаар ирүүлнэ үү.

Бүртгүүлэхийг хүсэгчидэд тавигдах шаардлага:
Нэгдүгээрт:       РУДН-ын оюутан байх
Хоёрдугаарт:     Оросоор хэвийн ярьдаг байх
Гуравдугаарт:   165 дээш өндөртэй

Дөрөвдүгээрт:  Дуу, бүжиг, жүжиглэх авъяастай
Тавдугаарт :      Хувцас, эд материалын хувийн бэлтгэлээ хангах боломжтой байх
Зургаадугаарт:  Оюутны зөвлөлтэй идэвхитэй хамтарч ажиллах шаардлагуудыг тавих болно.

Энэхүү тэмцээнд үнэн сэтгэлээсээ амжилттай оролцох итгэл, зүтгэлтэй байх нь хамгийн чухал
бөгөөд бүжгийн хамтлаг, клуб, оюутны зөвлөлөөс төлөвлөгөө гарган дэмжиж хамтарч ажиллах болно.

Комментариев нет:

Отправить комментарий