понедельник, 26 апреля 2010 г.

Мэтгэлцээн гэж юу вэ?

"Мэтгэлцээн " нь дэвшүүлсэн тухайн сэдвийг нотлох тал дэмжих ба эсрэг тал нь няцаах тодорхой хязгаарлалт, загвар бүхий нотолгоо дэвшүүлэх тэмцээн юм. "Боловсролын мэтгэлцээн" нь Парламентад өрнөдөг хэлэлцүүлгийн адил олон талаас нь шүүн хэлэлцэх сэдэв буюу "ШИЙДЭЛ"- ээс эхэлнэ. Шийдлийг дэмжиж буй тал буюу нотлох багийн илтгэлийг эхлээд сонсоно. Эсрэг тал буюу няцаах баг нь нотлох багийн нотолгоонуудыг няцаах ба шийдлийг ямар учраас хүлээн авах боломжгүй болохыг батлан харуулсан нотолгоонуудыг дэвшүүлэх үүрэгтэй. Цаашид талууд бие биеийн дэвшүүлсэн нолтгоонуудад харилцан хариулт өгч байр сууриа хамгаалснаар мэтгэлцээн өрнөх юм.


Төвийг сахисан гурав дахь тал болох "ШҮҮГЧ" нь талуудын дэвшүүлсэн нотолгоонуудыг анхааралтай сонссоны үндсэн дээр аль тал нь хамгийн үнэмшилтэй хүчтэй нотолгоо дэвшүүлсэн талаар шийдвэр гаргадаг юм. Шүүгч нь мэтгэлцээний дараа талуудад зөвлөгөө өгнө. Мэтгэлцээн нь хичээлд болон хичээлээс гадуур ашиглаж болох бие даан суралцах аргын нэг бөгөөд сургалтын хамгийн идэвхтэй аргын нэг юм.

Мэтгэлцээний сэдвүүд
Бодлогын, баримтын болон үнэт зүйлийн гэх мэт маш олон янзын асуудлуудаар мэтгэлцээн өрнүүлэх боломжтой юм. Мэтгэлцээнийг хичээлийн хөтөлбөрт оруулсан тохиолдолд хичээлийн сэдвүүдээр мэтгэлцээн зохиодог. Жишээлвэл: түүхийн хичээлээр янз бүрийн асуудлыг шийдэхэд ямар түүхэн хүмүүс хэрхэн нөлөөлсөн талаар дүр бүтээх мэтгэлцээн, биологийн хичээлээр гений инженерчлэл ба амьтныг туршилтанд хэрэглэх нь зөв эсэх талаар эсвэл уран зохиолын хичээлээр дүрүүдийн дотоод зөрчилт чанарыг нээн харуулахад мэтгэлцээнийг ашиглах өргөн боломжууд ямагт байдаг билээ.
Хичээлээс гадуур мэтгэлцээнд нийгэм улс төрийн асуудлуудыг сонирхох сурагчдын сонирхлыг дэмжсэн сэдвүүдийг сонгодог юм. Олон нийтийн мэтгэлцээнд бол олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд тулгамдсан чухал асуудлыг сонгон авдаг. Ж нь Нүүдлийн аж ахуй нь манай орныг хөгжил дэвшилд хүргэх эсэх талаар сурагчид мэтгэлцэж байсан билээ.
Мэтгэлцээний сэдвүүдийг ерөнхийлвөл:
• Хүйсийн ялгааг хүлээн зөвшөөрөх нь хүйсийн тэгш байдлыг хангах арга зам уу?
• Европын холбоо өргөжин тэлэх нь зөв үү?
• Байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийг хөгжүүлэхээс зорилтоос дээгүүр үү?
• Иргэний дуулгаваргүй байдлыг ардчиллын нөхцөлд зөвшөөрөх үү?
• АНУ-ын соёлын нөлөө нь хэт давамгайлах байдалтай юу?
• Заавал хаах цэргийн алба нь зөв зүйтэй юү?
• Байгаль орчныг хамгаалах асуудал нь эдийн засгийн хөгжлийн асуудлаас илүү чухал уу?
• Ардчилсан нийгэмд иргэний дуулгаваргүй байдлыг зөвшөөрөх нь зүйтэй юү?
• Нийгэм ядуучуудаа халамжлах үүрэгтэй юү?
• Хэвлэл мэдээллийг төрөөс хянах нь зүйтэй юу?
• Телевиз, дүрс бичлэгүүд нийгэмд хортой нөлөөтэй юү?
• Хүний гений инженерчлэл ёс суртахуунгүй юу?
• Амьтныг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн туршилтанд ашиглах нь зүйтэй юү?
• Зар сурталчилгаа ёс суртахуунгүй юу?
• Цаазаар авах ял нь гэмт хэрэг үү?
• Aрдчилсан нийгмийн үнэт зүйлс нь коммунизмын үнэт зүйлсээс давуу юу?

Мэтгэлцээн нь сурах арга
Мэтгэлцээн нь дараахи үе шатуудад хуваагддаг. Үүнд:
Сэдэвтэй танилцах:
Энэ шатанд мэтгэлцэгч нар сэдвийн боломжит сөргөлдөөнт талуудыг авч үзэх ба нэр томъёонуудын талаар ойлголттой болдог.
Сэдвийн дагуу судалгаа хийх:
энэ шатанд мэтгэлцэгчид тухайн сэдвээр нэмэлт мэдлэг, мэдээлэл эзэмшдэг юм.
Мэтгэлцээнд бэлтгэх:
мэтгэлцэгч нар нотолгоонууд боловсруулах, хариулт бэлтгэх, асуудлыг нарийвчлан шүүн тунгаах үе шат юм.
Мэтгэлцээн:
мэтгэлцэгч нар өөрсдийн боловсруулсан нотолгоонуудаа туршиж, мэтгэлцэх чадвараа харуулах үе юм. Мэтгэлцээний үед талууд эсрэг талын нотолгоонд хариулт өгөхийг хэзээ ч мартах ёсгүй.
Мэтгэлцээний тоглолтын дараахи хэлэлцүүлэг:
сурагчид тухайн сэдвээр ямар тодорхой асуудлуудыг авч үзсэн талаар мэтгэлцээний үе дууссаны дараа Хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй байдаг.

Сэдэвтэй танилцах шатны зорилго нь тухайн сэдвийг сурагчдын амьдралтай ямар уялдаа холбоотойг харуулах, сэдвийн нэр томъёонуудын талаар нэгдсэн ойлголтонд хүрэх болон сэдэв дэх боломжит сөргөлдөөнт талуудыг илрүүлэх явдал байдаг. Багш тухайн шийдлээр сурагчдын сонирхлыг өрнүүлэх, сурагчдын амьдралтай холбон өмнөх мэдлэгийг сэргээхэд чиглэсэн дасгалуудыг ажиллуулдаг. Түүнээс гадна сурагчдын мэдлэгийг гүнзгийрүүлэх судалгааны ерөнхий чигийг энэ шатанд тодорхойлж өгнө.
Сэдвийг судлах шатанд сурагчид судалгаа хийн мэтгэлцээнд ашиглах материалуудыг цуглуулдаг. Энэ үед багш сурагчдад уншсан сэдвийн дагуу тэмдэглэл хийх даалгаврыг өгч болно. Хуудсыг дундуур нь шугам татан хувааж эхний талд уншсан материалын хамгийн сонирхолтой хэсгийг тэмдэглэх ба тушаа ард нь энэ хэсэгтэй холбогдон төрсөн асуулт, санааг тэмдэглэдэг.
Мэтгэлцээнд бэлтгэх үед талуудын байр суурийг тодорхойлж нотолгоонуудыг боловсруулах, тэдгээр боломжит нотолгоонуудад өгөх хариултуудыг дэвшүүлэх дасгалуудыг багш сурагчид хамтран ажиллах нь зүйтэй.
Мэтгэлцээний тоглолтын дараа үзэгчийн байр сууринаас хандан тухайн сэдвээр ямар мэдлэгтэй болсон, мэтгэлцээний үр дүнд ямар дүгнэлтэнд хүрэх, үүнээс үүдэн ямар алхмууд хийх, ямар асуудлуудыг цаашид авч үзвэл зохих тухайн асуудлаар өөрийн чинь үзэл бодол мэтгэлцээний үр дүнд хэрхэн өөрчлөгдсөн зэрэг асуултуудыг авч хэлэлцэх нь зүйтэй.

Мэтгэлцээний боловсрол
Мэтгэлцээн нь:
• Ардчиллын үнэт зүйлс ба иргэний эрх зүйн талаар
• Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх тухай
• Харилцааны чадварын талаар
• Илтгэх чадварыг хөгжүүлэх тухай
• Төрөлх болон гадаад хэлний мэдлэг чадварыг хөгжүүлэх
• Үндэсний цөөнх ба хязгаардмал боломж бүхий хүмүүсийг дэмжих
• Зөрчлийг шийдвэрлэх талаар сургалтуудыг явуулдаг юм.

Ардчилсан үнэт зүйл ба иргэний эрх зүйн боловсрол
Ардчилсан нийгэмд хэлэлцэж мэтгэлцэж байж шийдвэрт хүрдэг. Мэтгэлцээний тусламжтайгаар сурагчид өөрийн үзэл бодлыг илэрхийлээд зогсохгүй бусдад итгэл үнэмшил төрүүлж итгүүлж эх чадварыг эзэмшдэг юм. Мэтгэлцээнээр асуудлыг хоёр талаас нь авч үздэг учраас сурагчид илүү олон ургальч үзлийг хүндэтгэдэг бусдын саналыг ойлгодог чадвартай болгодог. Асуудлаар хамгийн үнэ цэнэтэй нотолгоо дэвшүүлсэн тал нь ялах учраас сурагчид үнэн ганц байдаггүй өөрөөр хэлвэл үнэнийг хэн ч ганцаар эзэмшихгүй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх чадвартай болдог юм. Ардчилсан нийгэмд иргэд мэтгэлцээнээр маргаантай асуудлыг тайван замаар шийдэх аргад суралцдаг. Цаашилвал улс төр нийгмийн асуудлуудаар мэтгэлцэх нь сурагчдыг ямар нэг хэмжээгээр амьдралд бэлтгэдэг. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан засаглал, олон улсын харилцаа, улс төрийн бодлого гэх мэт асуудлуудаар тодорхой мэдлэгтэй болж байдаг. Эдгээр асуудлуудаар мэтгэлцэхэд хичээлээр үзсэнээс өөр илүү бүтээлч байдлаар ханддаг.
Нийгмийн төрийн институциудын талаар гүнзгий ойлголт өгөхийн тулд тус хөтөлбөр нь шүүх ажиллагааг дууриах тоглолт, оюутны конгрессийн үйл ажиллагаануудыг санхүүжүүлдэг.

Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээ
Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг эзэмшсэн сурагч нь урьдчилсан таамаглалуудыг шүүн тунгааж аливаа мэдээллийг дүгнэж цэгнэх чадвартай болсон байдаг. Мэтгэлцээн нь бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг шаарддаг учраас сурагчдын бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд дөхөм болдог. Мэтгэлцээнээр сурагчид асуудлын зөрчилт талуудыг илрүүлэн өөрийн байр суурийг тодорхойлж бататгах баримт дүгнэлтийг судлан сурвалжлахад суралцдаг. Бүрэн сонсож ойлгосны үндсэн дээр эсрэг талын байр суурийг няцаах учраас мэтгэлцээн нь сурагчдын идэвх оролцоотой сонсох чадварыг нь хөгжүүлдэг.
Багш мэтгэлцээнд бэлтгэх явцад асуудлын боломжит зөрчилт талуудыг олж харах, нотолгоонуудыг шүүн үзэх, өөрчлөх, сонгох боломжит эсрэг нотолгоонуудыг авч үзэх гэх мэтээр сурагчдыг шүүмжлэлт сэтгэлгээнд сургаж байдаг. Мэтгэлцээнд оролцож байгаа сурагч үйл ажиллагааны явцын турш бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээнд суралцаж байдаг.

Харилцааны болон бусад чадварууд
Мэтгэлцэгч нь хэдийгээр сайн нотолгоонуудыг боловсруулсан боловч байр сууриа бусдад ойлгуулж хүргэж чадахгүй бол энэ нь ямар ч ач холбогдолгүй болно. Хязгаарлагдмал буюу харьцангуй богино хугацаанд үзэгч сонирхогч олны өмнө өөрийн байр суурийг илэрхийлэх нь мэтгэлцэгчийн үүрэг байдаг.
Тэгэхээр мэтгэлцээн нь бичгийн болон ярианы маш өндөр чадварыг шаарддаг байх нь. Итгэл үнэмшил төрүүлэхүйц нотолгоонуудыг боловсруулж танилцуулах нь мэтгэлцэгчийн бичгийн болон ярианы чадварыг яах аргагүй хөгжүүлдэг юм. Мэтгэлцээний өмнө сурагчид нотолгоо бүхий сайн эсээ бичиж боловсруулдаг гэсэн үг шүү дээ.

Мэтгэлцээн нь сурагчдын цаашдын амьдралд чухал зохион байгуулах чадвар, багаар ажиллах чадвар, бие даасан судалгаа, бичгийн болон ярианы өндөр чадвар гэх мэт чадваруудыг хөгжүүлж төлөвшүүлдэг. Ирээдүйд ажил төрөл эрхлэхэд эдгээр чанар чадварууд зайлшгүй шаардлагтай нь мэдээж юм.
Мэтгэлцэгч сурагчид ялангуяа ажилд ороход авдаг ярилцлаганд маш бэлтгэлтэй болсон байдаг. Хурдан сэтгэж, бодол санаагаа цэгцтэй илэрхийлэх нь ямагт ач холбогдолтой байдаг.


Мэтгэлцээний гурван зарчим
Нэг: Суралцах зарчим.
Мэтгэлцээнд оролцсоноор та бvхэн мэдээлэл, мэдлэг олж авахаас гадна харилцааны болон ярианы чадвар тань хєгжинє. Ингэхээр суралцах нь ялахаас илvv чухал юм. Харин ялахын тулд мэтгэлцэх нь хуурмаг зvйл байдаг. Суралцах нь ялахаас яагаад илvv чухал гэж ? Мэтгэлцээний ур чадвараа хєгжvvлж, мэдлэг олж авахын тулд мэтгэлцэж буй мэтгэлцэгч нь хожихын тулд худал зvйл ярих шаардлагагvй болно. Худал ярихгvй учраас бусдын хvндэтгэдэг хамгийн сайн сайхан чанаруудыг та бvхэн эзэмших болно. Нєгєє талаар ялахын тулд бvхнийг зориулах нь єрсєлдєєнийг туйлд нь хvргэх аюултай. Ингэснээр єрсєлдєєнийг хянах дvрэм, журам боловсруулж мєрдvvлэх гэх мэт vргvй зvйлд хvч, бололцоог зарцуулахад хvрнэ. Ялалтанд хамаг анхаарлаа чиглvvлэх нь цаг хугацаа, хvч нєєцийг єєр зvйлд чиглvvлж, улмаар vйл ажиллагааны утга санааг алдагдуулахад хvрдэг.
Хоёр:Vнэнийг баримтлах зарчим
Эхний зарчмыг зєвшєєрч буй бол дараагийн vнэнийг баримтлах зарчмыг хvлээн зєвшєєрєхєд хялбар юм. Чадвараа хєгжvvлж, суралцах нь илvv чухал бол мэтгэлцээнд ялахын тулд худал ярих шаардлага огт байхгvй юм.
Vнэнийг баримтлах нь мэтгэлцээний талуудыг уялдуулж
єгєх чагт юм. Mэтгэлцээн нь хvмvvсийн тєрєлхийн сониуч зангаас урган гарсан юм. Бид ямагт vнэнийг мэдэхийг хvсч байдаг билээ. Таны хувьд суралцах нь ялахаас vнэтэй бол таньд худал ярих шаардлага огтхон ч байхгvй. Мэтгэлцэгч нь нотолгоо гаргахдаа, жишээ ишлэл авахдаа асуултанд хариулахдаа ч vнэн бодитой байх ёстой. Энэ нь зарим vед таны мэдэгдэл дэмжлэггvй болохыг, эсвэл кейсийн чинь голыг хєндсєн асуултанд "Би мэдэхгvй байна" гэж хариулна гэсэн vг. Гэвч та бvхэн vнэнийг хvлээн зєвшєєрснєєр єєрсдийн ур чадварыг нэмэгдvvлэх бололцоотой болох юм. Таныг шvvгчид ч vзэгчид ч хvндэтгэх болно.
Та vнэний талыг баримталснаар бусад
хvмvvст ч сайн нєлєє vзvvлэх юм.
Гурав: Бусдыг хvндэтгэх зарчим
Мэтгэлцэгч нь бусаддаа хvндэтгэлтэй хандах ёстой.
Зєвхєн санал зєрєлдсєний тєлєє бусдыг дарамтлах, дээрэнгvй байдал гаргах эрхгїй. Мэтгэлцээн нь бусдын vзэл бодлыг хvндэтгэж сурахад тусална.
Мэтгэлцээн нь vзэл бодлын сєргєлдєєн учраас бие хvнийг
шvvмжлэх нь шаардагаггvй юм. Сургалтын мэтгэлцээн нь нэг баг асуудлыг хоёр талаас нь авч vзэхийг шаарддаг ба энэ нь эхний нэг vед нотлох баг, дараагийн vед няцаах баг болж тоглоно гэсэн vг.мэтгэлцээнд нэг баг нотлох ба няцаах тал болон тоглодог нь асуудлыг эсрэг ба сєрєг талаас нь харж үнэлж сурахад оршино. Мэтгэлцээнд асуудлыг хоёр талаас нь авч vзэх нь шvvхийн загвартай адил тєстэй юм.
Нэгдvгээрт шvvх vйл ажиллагаанд яллагч ба ємгєєлєгч хоёр тал
оролцдог. Хоёрт эдгээр талуудын vг хэлэх боломж ижил байдаг. Мэтгэлцэгч нь муу шийдлийг дэмжиж, хортой vзэл бодлыг хамгаалах ёсгvй. Асуудлын сєргєлдєєнт талуудыг хянамгай авч vзсэний эцэст санаа бодлоо танилцуулах нь чухал. Ганцхан зєв байр суурийг баримталчихаад байгаа тохиолдолд юуны тухай ч мэтгэлцэх билээ дээ. Асуудлын эерэг, сєрєг хоёр талаас нотолгоо дэвшvvлэх нь нотолгоонуудыг сонсоныхоо дараа шийдвэр гаргадаг дадалтай болгоно. Ер нь асуудлын янз бvрийг талыг сонсолгvй яаран шийдвэр гаргах нь зохисгvй хэрэг юм.

Мэтгэлцээнээр олж авах чадварууд
Бvтээлч сэтгэлгээний чадвар
Мэтгэлцээнд хамгийн чухал чадвар бол бvтээлч сэтгэлгээний чадвар юм.
Бvтээлч сэтгэлгээ нь санаа бодлоо томъёолон тодорхойлж, хамгаалах процесс юм.


Мэтгэлцэх дүрэм
ЗГ –ын баг нь Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн хоёроос бүрдэнэ. Сөрөг хүчний баг нь сөрөг хүчний удирдагч болон сөрөг хүчнийгишүүнээс бүрдэнэ.
Илтгэл тавих дараалал:
* Баримтлалын илтгэл
Ерөнхий сайд - 7 минут
Сөрөг хүчний удирдагч - 8 мин
ЗГ–ын гишүүн – 8 мин
Сөрөг хүчний гишүүн – 8 мин

* Няцаалтын илтгэл
Сөрөг хүчний удирдагчийн няцаалт – 4 мин
Ерөнхий сайдын няцаалт илтгэл – 5 мин

1. Ерөнхий сайдын баримтлалын илтгэл /7мин/
- Шийдлийг мэдэгдэж, холбогдох асуудлуудыг танилцуулна.
- Кейсийг тодорхой нарийн мэдээлнэ.
- Кейсийг баталгаажуулах хэд хэдэн нотолгоо гаргана.

Өөрийн илтгэлийн хэсэгт шийдлийн нөхцөлүүдийг ЕСайд тодорхойлж мэтгүүлцүүлэх кейсийг санал болгох үүрэгтэй. Е сайдын баримтлалын илтгэл нь мэтгэлцээний уур амьсгал, үндсийг тодорхойлж өгдөг. ЕС –ын баримтлалын илтгэл нь боловсронгуй бөгөөд сайн танилцуулагдсан бол ЗГ нь кейсээ амжилттай үргэлжлүүлэх боломжтой болно. ЕС-ын илтгэл наад зах нь шийдлийн шалтгаан, үр дагаварыг тодорхойлж, ЗГ-ын кейсийг тодорхой тайлбарлаж, кейсийг хамгийн багадаа 3-н тусдаа шинжилгээ дүгнэлтээр дэмжих хэрэгтэй.

Анхаарах зүйл:
Шийдэлтэй нягт холбоотой байна.
Аль нэг салбараар хэт явьцуурахгүй байх
Энгийн үнэн байх эсвэл давтан тодорхойлсон /тавтологи/ байж болохгүй
Цаг орон зайг тогтоож болохгүй

2. Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын илтгэл /8мин/
- Сөрөг хүчний үзэл баримтлалыг илэрхийлнэ.
- Сөрөг хүчний стратеги/сөрөг кейсийг танилцуулна.
- Бие даасан шинжилгээ дүгнэлтүүдийг танилцуулна.
- ЕС-ын баримтлалын илтгэлийн нотолгоонуудыг няцаана.

Сөрөг хүчний удирдагчын гол зорилго бол сөргөлдөх явдал. Ө/х, ЗГ-ын танилцуулсан кейсийг шууд үгүйсгэх ёстой. Сөрөг хүчний байр суурийг тодорхойлно. Сөрөг хүчний удирдагч ЗГ-ын дүгнэлт шинжилгээг няцааж, сөрөг хүчний талын байр суурийг дэмжсэн эсрэг нотолгоог танилцуулах ёстой. Сөрөг хүчний удирдагч Е сайд дуусмагц илтгэлээ тавих ба Парламентийн мэтгэлцээнд илтгэлүүдийн хооронд бэлтгэх цаг олгогддоггүй.

3.ЗГ-ын гишүүний баримтлалын илтгэл /8мин/
ЗГ-ын гишүүний илтгэл нь ЗГ ялах, хожигдохыг тодорхойлно. ЗГ-ын гишүүн нь ЗГ-ын баримтлалыг ахин тогтоох, сөрөг хүчний удирдагчийн аргументуудыг няцаах үүрэгтэй. ЗГ ын гишүүн нь Есайдбн тависан санаануудыг ахин төгөлдөржүүлэн, мөн ЗГ ын байх суурийг илтгэх нэмэлт, бие даасан дүгнэлтүүдээр баяжуулна. Эцэст нь ЗГ ын гишүүн сөрөг хүчний удирдагчийн тавьсан бие даасан аргументуудад няцаалт өгнө. Хэрэв эдгээр зүйлийг ЗГын гишүүн дурдаагүй бол, тэдгээр нь ЕС ын хийх няцаалтад орох ёсгүй.

4. Сөрөг хүчний гишүүний баримтлалийн илтгэл /8мин/
- Сөрөг хүчний үзэл баримтлалыг тоймлоно.
- Шинэ баримт, дүгнэлтийг танилцуулна.
- Үндсэн асуудлыг дурьдана. ЗГ ын гишүүнийг эсэргүүнэ.
- ЗГ т шахалт бэрхшээл учруулна.

Сөрөг хүчний гишүүн нь ЗГ-ын гишүүнтэй адил сөрөг хүчний баримтлалийг дахин тогтоож, ЗГ ын аргументыг няцаана. Сөрөг хүчний гишүүн нь ЗГ ын гишүүний шинээр дэвшүүлсэн аргуиентэд хариу өгөх үүрэгтэй, хэрэв няцаалт өгөхгүй үлдээвэл Сөрөг хүчний удирдагч өөрийн няцаалтдаа тэдгээрт хариу өгөх эрхгүй. СХГишүүн нь Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын ахин тогтоож, өргөжүүлж, бие даасан дүгнэлтүүдийг дэвшүүлнэ. Бараг 25 мин турш бэлдэх боломжтой сөрөг хүчний гишүүн нь тэмцээний үеэр гарах бүх маргааныг нэгтгэн дүгнэх ашигтай байрлалд байдаг.

5. Сөрөг хүчний удирдагчын няцаалт /4 мин/
- Үндсэн асуудлуудыг авч үзнэ
- Шинэ жишээнүүдээр асуудлуудыг тодорхойлно
- Зөрөлдөөнтэй сауудлуудыг салган ангилна.
- Дүгнэлт хийнэ.
Анхаар:
Шинэ нотолгоог танилцуулах ёсгүй.

6. Ерөнхий сайдын няцаалт /5 мин/
- Тухайн үеийг нэгтгэн дүгэнэ.
- Нэн чухал асуудлуудыг онцлон тэмдэглэнэ.
- Шинэ жишээнүүдээр асуудлуудыг тодруулна.
- Зөрөлдөөнтэй асуудлуудыг салган ангилна.
- Дүгнэлт хийнэ.
Анхаар:
Шинэ нотолгоог танилцуулах ёсгүй.

Таньд амжилт хүсье!

Комментариев нет:

Отправить комментарий