вторник, 27 апреля 2010 г.
"Монгол малчин" эскадрилийн Смоленщинээс Берлин хүртлэх байлдааны замнал
Зөвлөлтийн цэрэг 1943 оны намар Смоленск орчимд /Москвагаас баруун зүгт 300 км зайд орших хот/ давших сүүлчийн мөчид герман нисэгчид агаарын тулаанд их биедээ “Монгол малчин” хэмээн ер бусын тод улаан бичигтэй зөвлөлтийн сөнөөгч нисэх онгоцтой тулна. Энэ монголын ард түмний Улаан Армид бэлэглэсэн эскдрилийн нисэх онгоц байлаа. Аугаа эх орны дайны эхний өдрүүдэд Монгол улсад Улаан Армид туслах сан байгуулсан юм. Монголын ард түмэн 1941 оны 10-р сараас эхлэн дайчдад бэлэг, дулаан хувцас, хүнс, адуу мал зэргийг ЗХУ-д фронтод илгээж байв. 1942 оны адагт Монголын ард түмний хандивласан хөрөнгөөр “Хувьсгалт Монгол улс” танкийн бригад байгуулсан юм.
1943 оны 8-р сард Курскийн цүнхээлд ширүүн тулалдах үеэр ЗХУ-ын Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Иосиф Сталин маршал Чойбалсанд дараах тусгай илгээлт дамжуулжээ. “Зөвлөлт засаг болон хувиасаа танд, танай засгийн газар, Монголын ард түмэнд гитлерийн булаан эзлэгчидтэй баатарлагаар тэмцэж байгаа Улаан Армид “Монгол малчин” байлдааний нисэх онгоцны эскадриль байгуулахад хоёр сая төгөрөг хандивласанд чин сэтгэлээсээ талархаж байна”. “Монгол малчин” байлдааны нисэх онгоцны эскадриль байгуулах монголын хөдөлмөрчин ардын хүсэл биелнэ” гэж илгээлтэд дурджээ. Цэргийн түүхч Олег Носов ярьж байна. Зөвлөлтийн нисэх онгоцны нэг үйлдвэрт эскадрилийн нисэх онгоцыг ахархан хугацаанд босгсосон гэж Олег Носов ярив. Фронтод ширүүн байсан тул монголын ард түмэн нисэх онгоцыг зөвлөлтийн нисэгчдэд өөрсдөө гардуулж чадаагүй юм. Тохиролцсон ёсоор байлдааны нисэх онгоцыг ЗХУ-ын баатар хошууч-генерал Алексей Благовещенский командалсан Бүх цэргийн жанжны өргөөний 2-р нисэх хүчний нөөц корпусын командлал гардуулахаар болжээ. Эскадрилийг 322 –р сөнөөгч нисэх хүчний дивизийн 2-р гвардийн хороонд шилүүлсэн байна. 1943 оны 9-р сарын 25-ны үүрээр хорооны шилдэг нисэгчид жолоодсон “Монгол малчин” бичигтэй Ла-5 арван хоёр шинэ нисэх онгоц Смоленщины нутгийн Вязовая нисэх буудалд газардсан юм. Манай хоёр ард түмний найрамдалын түүх, Аугаа эх орны дайны он дараалсан бичигт тод ул мөр үлдээсэн эскадрилийн байлдааны замнал эндээс эхэлдэг. ЗХУ-ын баатар, гвардийн ахмад Николай Пушкин эскадрилийн анхны командлагч байв. Эскадрил фронтод ирснээс хойш хоёр хоногийн дараа анхны тулаанд оролцсон гэж Олег Носов ярьж байна. Дэд командлагч, ахлах дэслэгч Николай Зенькович, түүний залуу дагалдан Алеша Дмитриевский ХЕ-111 дайсны тагнуулийн нисэх онгоцыг унагаж, цаашид фашистуудын нисэх онгоц сөнөөх салхийг хагалсан юм. “Монгол малчин” нисэх онгоц дайснуудтай ширүүн тулаанд орж байв. Эскадрил дайсны нисэх онгоцыг тэнгэрт устгаж, мөн нисэх буудалд зэвсэг, ачаа, цэргийн олон цуваанд цохилт өгч байлаа. Энэ нисэх онгоц Белорус, Литва, Польш, Дорно Пруссийг чөлөөлөхөд, Берлины ажиллагаанд оролцож байсан юм. “Монгол малчин” эскадрил Прагийг чиглэж явсан зөвлөлтийн танкийг агаараас хайцаалах үер фашист Герман үг дуугүй бууж өгсөн нь тодорхой болсон юм. Фашист Германы эсрэг тулаанд “Монгол малчин” эскадрил дайсны 100 орчим нисэх онгоц устгажээ. Эскадрилийн бүрэлдэхүүнд ЗХУ-ын баатар 4 хүн дайтаж явсан юм. Дайн бол дайн шүү дээ гэж Олег Носов ярилаа. “Монгол малчин” эскадрил ч ялгаагүй хохирол амссан. Нисэгчид амиа алдаж, нисэх онгоц шатаж байлаа. Сөнөсөн нисэх онгоцыг мөн л монголын ард түмний хөрөнгөөр босгосон шинэ нисэх онгоцоор сольж байв. Эскадрилийн нисэгчид дайн дуустал Монголоос бэлэг, зэвсэг, хувцас зэргийг авч байжээ. Монгол улс эскадрилийн нисэгчдэд өндөр дээд шагнал хүртээсэн. Николай Майоров байлдааны ялалтын төлөө БНМАУ-ын Байлдааны Улаан тугийн одонгоор шагнуулсан анхны хүмүүсийн нэг юм. Эскадрилийн нисэх-техникийн бүх бүрэлдэхүүн, хороо, дивизийн нисэгчдийг, мөн корпусын командлагч Алксей Благовещенскийг тусад нь одон, медалиар шагнасан юм. Харин 1985 онд Улаанбаатар хотод “Монгол малчин” нисэх эскадрилийн хөшөө босгожээ.
Oрчуулсан Г.Нарангарав
Эх сурвалж "Оросын дуу хоолой"
URL: http://mongolian.ruvr.ru/
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий