воскресенье, 23 мая 2010 г.

Танин мэдэхүйн клуб завсарлав.

“Оюутны хeгжил” клубын Шинжлэх ухаан, танин мэдэхvйн клубын энэ хичээлийн жилийн хаалтын цугларалт боллоо. Энэ удаагийн цугларалтад эхний илтгэлийг Тvvхийн ангийн 3-р курсын оюутан Х. Эрдэнэзаяа “Монгол гэр, гэрийн vvсэл, хeгжил, онцлог, Монгол гэр судлал” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Энэхvv илтгэлийг 5-р сарын 6-нд болсон “Планета-Юго Запад” eдeрлeгийн vеэр Монгол гэрт тавих байсан боловч хvндэтгэх шалтгааны улмаас хойшилсон юм. Илтгэлийн эхийг удахгүй клубын блогоос уншаарай.
Дараа нь Сэтгvvл зvйн 2-р курсын оюутан Б. Гандулам Италийн Милан хотноо 5-р сарын 5-9-ны eдрvvдэд зохион байгуулагдсан “Монголын Залуу Удирдагчдын Европ тивийн чуулга уулзалт”-д хэрхэн оролцсон, уулзалтын сониноос мэдээлэл хийж асуултанд хариулсан.

Мeн РУДН-ы Монгол Оюутны Холбооны Лого зохиох уралдаанд тvрvvлсэн Б. Гандуламд РУДН-ы Монгол оюутны холбооны \РМОХ\ удирдлагаас шагнал, бэлэг дурсгалын зvйл гардуулав.
Манай клубын vйл ажиллагааг дэмжиж сонирхохоор ирсэн ОХУ-ын МОХТ-ийн тэргvvн О. Наранбаатар “Хvний хeгжил” сэдвээр хэлэлцvvлэг явуулав. Мeн МОХТ-ийн зvгээс РУДН-ы “Оюутны хeгжил” клубын “ Шинжлэх ухаан, Танин мэдэхvй”-н клубын vйл ажиллагааг eргeжvvлж Москвагийн монгол оюутнуудын хэмжээнд vйл ажиллагаа явуулах талаар хvсэлт тавиж РМОХолбооны зvгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлснээр ирэх хичээлийн жилээс Москвад суралцагч нийт монгол оюутнуудтайгаа vзэл бодлоо уралдуулж, эрдэм мэдлэгээ хуваалцахаар болов.
Ингээд “Оюутны хeгжил” клубын “Шинжлэх ухаан, танин мэдэхvй" клубын энэ хичээлийн жилийн vйл ажиллагааг хааж РМОХолбооны дэд тэргvvн С. Нямдорж vг хэлэв.
Шинэ хичээлийн жил хvртэл клубын www.clubuud.blogspot.com блог ажилладгаараа ажиллах бeгeeд мэдээ, мэдээлэл, eeрсдийн бичсэн бvтээл, сонирхолтой илтгэл зэргээ блогт тавиулж бусадтайгаа хуваалцахыг хvссэн бvх оюутан залуус rudn-mongolia@mail.ru хаягаар материалаа ирvvлэхийг хvсье.
“РУДН Монгол Оюутны Холбоо”

Комментариев нет:

Отправить комментарий