Монгол-оросын түүхэн үндэстэй хамтын ажиллагаа биднийг хэдэн зууны турш нягт холбож ирлээ. Монгол Улсад 1921 онд ардын хувьсгал ялж, тусгаар тогтнолоо олж авахад Зөвлөлт Орос Улсын улс төр, цэргийн дэмжлэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. 1939 онд Монгол орны нутагт Халх голын хавиар халдсан японы милитаристуудын эсрэг монгол, зөвлөлтийн цэрэг хамтран байлдаж, 1945 онд Алс дорнодод чөлөөлөх дайнд оролцсон юм. Эх орны их дайны жилүүдэд Монгол Улс ЗСБНХУ-ын холбоотон байж, фашистын Германитай тэмцэхэд нь эд материалын дорвитой тусламж олгож, Японы эсрэг дайтахад оролцсон юм. Дайны хүнд бэрх жилүүдэд зөвлөлтийн хүмүүс монголын ард түмний санаа сэтгэлийн төдийгүй, эд материалын дэмжлэгийг ямагт мэдэрч байв. Үүнийг түүхэн олон баримт гэрчилнэ.
Эх орны их дайнд ялсаны 65 жилийн ойг дэлхийн хамтын нийгэмлэгийнхэн өргөн тэмдэглэж байгаа өнөө үед монголчууд бид энэхүү ариун үйлсэд хувь нэмрээ оруулсныг дурсан санахад таатай байна. Монголын ард түмэн, манай орны засгийн газар, зэвсэгт хүчин дайны эхний өдрөөс зөвлөлтийн ард түмний талд баттай зогсож, хүч бололцооныхоо хэрээр тусалж, фашизмыг эсэргүүцсэн нийтийн тэмцэлд хувь нэмэр оруулсан юм.
Эх орны их дайны эхний жилүүдэд Монгол Улс хэрэг дээрээ дайны байдалд байж, Зөвлөлт Холбоот Улсын цорын ганц холбоотон байсан юм. Дайн эхэлсэн өдөр 1941 оны зургадугаар сарын 22-нд БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид хамтарсан тогтоол гаргаж, Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. «Зөвлөлтийн ард түмэнтэй эвдэршгүй бат найрамдалтай манай эрх чөлөөг эрхэмлэгч, тусгаар тогтносон улсын бүх ард түмэн фашистын Герман ийнхүү итгэл эвдэн халдсныг туйлаас буруушааж, зөвлөлт, монголын ард түмний найрамдлыг бүх талаар бэхжүүлэн, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1936 оны гуравдугаар сарын 12-нд байгуулсан харилцан туслах тухай гэрээгээр хүлээсэн үүрэгтээ үнэнч байх болно». 1941 оны дундуур хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурал фашистын Германыг эсэргүүцсэн Зөвлөлт Холбоот Улсын эх орны шудрага их дайн нь нийт хүн төрөлхтний эрх чөлөөний төлөө, БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө дайн юм гэж тэмдэглэжээ. Фашистын Германитай эрэлхэгээр тэмцэж буй ЗСБНХУ-ын ард түмэнд бүх талаар туслах нь Монгол Улсын нэг гол зорилт юм, учир нь дэлхий дахины ард түмнийг боолчлохоор заналхийлсэн гитлеризмийг ялахгүйгээр Монгол Улс цаашид эрх чөлөөтэй, амжилттай хөгжих боломжгүй гэж бүгд хурлын шийдвэрт онцлон тэмдэглэжээ.
Монгол орон даяар зөвлөлтийн ард түмнийг дэмжин туслах их кампанит ажил өрнөв. МАХН-ын Төв Хороо, Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр байгуулсан тусгай комисст Улаан армид туслах ажил зохион байгуулахыг даалгажээ. ЗСБНХУ-д туслах фондод мөнгө, үнэт зүйлс, хүнсний бараа хуримтлах болов. Энэ фондод хөрөнгө хуримтлуулах ажил орон даяар өрнөв. Ажилчин, малчин жирийн хүмүүс дулаан хувцас цуглуулж, дайчдад илгээх бэлэг бэлтгэв. Монгол Улсын хөдөлмөрчид «Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө» уриа дэвшүүлэв. Улаанбаатар хотын аж үйлдвэрийн комбинатын ажилчин, албан хаагчид, гар урлалын артелийн хамт олон амралтын өдрүүдээр илүү цагаар ажиллаж, фронтын дайчдад зориулсан дулаан хувцас, бусад эдлэл оёх засгийн газрын даалгавар биелүүлж байлаа. Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй тусгай комисст Улаан армид зориулан зээр, гахайн мах бэлтгэх анчдын бригадыг орон нутагт зохион байгуулахыг даалгав. Анчид ангийн мах бэлтгэх төлөвлөгөөг байнга давуулан биелүүлж байлаа. Монголын эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байв. Олон аймагт эмэгтэйчүүд нэхмэлийн дугуйланд явж байлаа. Тэд зөвлөлтийн дайчдад зориулан олон арван мянган цамц, дулаан хүрэм, бээлий, оймс нэхэж байв. Олон хүн сайн дураараа донор болж байлаа.
Монгол Улсаас ЗСБНХУ-д олгож байсан эдийн засаг, санхүүгийн тусламж нь мөнгө, өвлийн хувцас, хүнсний бараа, мал, худалдаж авсан танкийн цуваа, нисэх онгоцны эскадрилаас бүрдэж байв.
Монгол Улсад зөвлөлтийн армид туслах фонд байгуулав. 1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс өвлийн 15 мянган иж бүрэн хувцас, 1,8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан цуваа илгээв. ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв.
1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25,3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээсэн байна.
Монгол Улсын засгийн газар танкийн дивиз байгуулахад хөрөнгө хуримтлуулах шийдвэр гаргав. Энэ тухай шийдвэрийг Монгол Улсын бага хурлаас 1942 оны нэгдүгээр сарын 16-нд гаргажээ. Бага хурлын чуулганаас монголын нийт ард түмний хүсэл зоригийг илэрхийлэн
1. Хувьсгалт Монголын нэрэмжит танкийн цуваа худалдаж авч, Зөвлөлт Холбоот Улсын алдарт Улаан армид бэлэглэх
2. Энэхүү шийдвэрийг тайлбарлан таниулах талаар малчин ард, ажилчин, албан хаагчдын дунд олныг хамарсан зохих ажил хийж, Хувьсгалт Монголын нэрэмжит танкийн цуваа худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулахыг засгийн газарт даалгахаар тогтоожээ.
Тийнхүү 1942 онд чухамхүү энэ зорилгоор хөрөнгө хуримтлуулах бас нэг хөдөлгөөн өрнөсөн байна. Үүний дүнд Монгол Улсын Засгийн газар монголын ард түмний өмнөөс Внешторгбанканд 2,5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулжээ. Энэ мөнгөөр Т-34 гэдэг 32 танк, Т-70 гэдэг 21 танкаас бүрдсэн танкийн цуваа худалдаж авч, Монголын засгийн газрын төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 1942 оны эцэс гэхэд Москва мужийн Наро-Фоминскийн районд 53 танк ( Т-34 танк 32, Т-70 танк 21) хүргэжээ. 1943 оны нэгдүгээр сарын нэг өдөр Наро-Фоминск гэдэг жижиг өртөөнд ер бусын ёслол болов. Маршал Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчид 1943 оны нэгдүгээр сарын 12-нд ЗСБНХУ-д ирж, байлдааны энэ шинэ машинуудыг зөвлөлтийн дайчдад гардуулан өгч, Улаан армийн улаан тугийн одонт 112 дугаар бригадад «Хувьсгалт Монгол» гэсэн хүндэт нэр олгов.
1942 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газар зөвлөлтийн армид зориулсан агт морьдыг малчин ардуудаас улсаас жич тогтоосон үнээр худалдаж авах тогтоол гаргав. Дайны турш Монголоос ЗСБНХУ-д 500 мянга гаруй агт морь нийлүүлсэн нь улсын бүх адууны 10 хувь байв. Дайны хүнд бэрх замыг монгол мориор туулсан дайчид монгол морь тэвчээртэй, тордлого их шаарддаггүйг тэмдэглэж байсныг түүхэн баримт бичиг гэрчилнэ.
1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны «Монгол ард» худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулав. 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ. 1943 оны наймдугаар сарын 18-нд Сталин Улаан армийн дайчдад дорвитой тусламж үзүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон маршал Чойбалсанд талархал илэрхийлсэн байна.
1943 оны есдүгээр сарын 25-нд Смоленск мужийн Вязовая өртөөний хээрийн нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн гвардийн хоёрдугаар хороонд «Монгол ард» эскадрилийг» хүлээлгэн өгөх ёслол болов. Монгол Улс бас танкийн цуваа, эскадрилийнхныг дайн дуустал эд материал, хүнсээр хангах үүрэг хүлээв.
Танкийн «Хувьсгалт Монгол» бригад, байлдааны нисэх онгоцны «Монгол ард» эскадриль гитлерчүүдтэй хийсэн олон тулалдаанд оролцож, дайныг Берлиний дэргэд дуусгасан юм.
1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан армид туслах фондын хэрэгцээнд хөрөнгө хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая төгрөгийн үнэтэй «Улсын батлан хамгаалалт» нэртэй улсын тусгай хонжворт сугалааг дөрвөн удаа гаргажээ. Хүмүүс хувийн хадгаламжаасаа тусламжийн фондод хандивласаар байв.
Монгол Улс зэвсэгт хүчнээ бэхжүүлэх нь тусламжийн өөр нэг чиглэл байв. Цэргийн тоо байнга нэмэгдэж, дайны эцэс гэхэд гурав дахин нэмэгдэж, Монгол Улс улсын төсвийнхөө зарлагийн 48,5 хувийг армид зарцуулж байлаа. Монгол Улсын зэвсэгт хүчнийг Квантуны армийг тогтоон барих нэмэлт хүчин зүйл гэж үзэж байв. Энэ нь дайны турш өөрийн нутагт байрлах эрхийг Монгол Улсаас олгосон зөвлөлтийн 17 дугаар армийн цэрэгт нэмэлт хүч болж байлаа. Монгол Улсын Засгийн газар дайны жилүүдэд ЗСБНХУ-аас бараа импортлохоо эрс багасгаж, хөнгөн үйлдвэрийн зарим төрлийн барааг өөрсдөө үйлдвэрлэх болсноор зөвлөлтийн эдийн засагт ямар нэг байдлаар хөнгөлөлт үзүүлж байв.
Тийнхүү эх орны их дайны жилүүдэд Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар энэ дайнд ялахад хувь нэмрээ оруулсан юм. Энэ нь дайны хүнд бэрх жилүүдэд танигдсан манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд нэг ёсны шалгалт болов. Тэгээд ч Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь эх орны их дайны чухал үр дүн болсон нь нийтэд тодорхой. Чухамхүү 1945 оны хоёрдугаар сард Ялтын бага хурал дээр олон улсын тавцанд Монгол Улсын статус-квог хүлээн зөвшөөрөх туйлын чухал шийдвэрийг Зөвлөлт Холбоот Улсын санаачлагаар гаргасан билээ.
Монгол Улсын Сангийн сайд асан, эдийн засгийн ухааны доктор Д.Моломжамц

Комментариев нет:
Отправить комментарий