Блогийн зочиддоо шинээр Laptop/Notebook авахад анхаарах зүйлсийн талаар зөвөлгөө орууллаа.
Хэрэв та лаптоп авах гэж гээд ямар үзүүлэлттэйг авах тал дээр эргэлзэж байгаа бол доорх зөвлөгөөтэй анхааралтай танилцаарай.
Мэдээж хэрэг та хэн бэ, ямар зориулалттайгаар ашиглах, хэр үнэтэй байх вэ, таны хэрэглээний "хүчин чадал", мэдээлэл технологийн мэдлэг хэр вэ зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан сонголт мөн олон болох нь дамжиггүй.....
1. Та хэн бэ?
Гэрийн хэрэглээнд
Бараг бүх л лаптоп notebook-үүд ширээний комьпютерийг орлож, гэрийн комьпютерийн хэрэглээг бүрэн хангахуйц чадалтай, өрөө хоорондуур зөөхөд илүү амар байх гэх мэт давуу талтай байдгаас хамаарч хэрэглэгчид түүнийг илүүд үзэх болсон.
Харин үзүүлэлтүүдийн хувьд:
AMD Turion 64, AMD Turion 64 X2, Intel Core Duo, or Intel Core 2 Duo процессор
Ядаж 1GB санах ой
Их хэмжээний зураг,дуу, бичлэг зэрэгт зориулсан багтаамж сайтай hard drive
Багадаа 14.1 инч дэлгэц ба түүнээс том
DVD уншигч бичигч
Утастай, утасгүй сүлжээ
Microsoft Windows Vista Home Premium эсвэл Apple Mac OS X үйлдлийн систем
Оюутан, сурагч
Энд үнийн хувьд хамгийн эмзэг хүлээж авах хэрэглэгчид байх болов уу. Үүрч явахад амар хөнгөхөн, жижиг, гэхдээ бас үсэрч дэвхцэхэд цүнхэнд холхиод, доргиод байхааргүй хэмжээтэй байвал зүгээр.
AMD Turion 64, AMD Turion 64 X2, Intel Core Duo, or Intel Core 2 Duo процессор
Ядаж 1GB санах ой
Бүх төрлийн Mp3 дуунуудад зориулан хангалттай багатаамж бүхий hard drive
Төгсөлтийн ажил хичээл зэргийг бичиж хадгалах DVD бичигч
Утастай, утасгүй сүлжээ
Microsoft Windows Vista Home Premium эсвэл Apple Mac OS XP үйлдлийн систем
"Бадарчин"
Байнга л ийшээ тийшээ томилогдож, аялж явдаг бол хамгийн жижиг, хөнгөхөн notebook тохиромжтой байх болов уу
AMD Turion 64, AMD Turion 64 X2, Intel Core Solo, or Intel Core Duo процессор
Ядаж 1GB санах ой
13.3-инч дэлгэц ба түүнээс бага
Утастай, утасгүй сүлжээ
Нэмэлт баттерейнууд удаан хугацаагар нисэх зэрэгт зориулж
Нэмж залгадаг CD-RW/DVD drive
Microsoft Windows Vista Business үйлдлийн систем
Бизнес хэрэглэгч
Ажил, гэр, аялалдаа бүгдэд нь ашиглагддаг нэг л лаптоп хэрэгтэй гэж бодож байна уу. Олон програм хангамж хэрэг болох тул доорхи үзүүлэлт хэрэгтэй байх.
AMD Turion 64 X2, Intel Core 2 Duo ба түүнээс дээш процессор
Ядаж 2GB санах ой
Дунд зэрэг багатаамжтай hard drive
DVD уншигч, бичигч
Утастай, утасгүй сүлжээ
Нэмэлт баттерей
Microsoft Windows Vista Business эсвэл Windows Vista Ultimate үйлдлийн систем
Мэргэжилийнхэн, тоглоомчин
Дуу дүрс бичлэг, график дизайн гэх мэт уран бүтээлчид, тоглоомчидын лаптоп жинхэнэ ширээний комьпютерийг орлохуйц, хамгийн өндөр үзүүлэлттэй нь байх ёстой.
AMD Turion 64 X2, Intel Core 2 Duo, Intel Core 2 Extreme ба түүнээс илүү
2GB ба түүнээс илүү санах ой
15.4-инч ба түүнээс том дэлгэц
Сайн чанарын graphics card 256MB, 512MB түүнээс үлүү санах ой эсвэл нэмэлт SLI graphics
Хамгийн сүүлийн үеийн том hard drive
DVD бичигч уншигч, болж өгвөл HD-DVD, Blu-Ray уншигч
S-Video, HDMI, FireWire, S/PDIF бүх төрлийн холбогч
Нэмэлт хулгана, keyboard
Microsoft Windows Vista Home Premium эсвэл Ultimate, Apple Mac OS X үйлдлийн систем
2.Ямар брэнд илүү сайн бэ?
2008 оны байдлаар бол laptop/notebook -ийн зах зээлд эзэлж буй хувь:
Эвдрэлтийн хувь:
За эдгээр зургуудыг томоор харахыг хүсвэл зурган дээр дарна уу!
Нэмэлт зөвөлгөөг энд дарж үзнэ үү!
Та бүхний сонголт мэргэн байх болтугай.
Амжилт хүсэе !
Комментариев нет:
Отправить комментарий