вторник, 4 мая 2010 г.

“Бvхнийг фронтод, бvхнийг ялалтын телее...”

Менх тэнгэр энх цагийн енгеер цэлмэн дарийн утаа ханхалж байсан аугаа эх орны дайны тvvхэн ялалтын ой 5 сарын 9-нд тохиож байна. Энэ едрийг Оросын ард тvмэн тедийгvй энх цагийг эрхэмлэгч хvн терелхтен жилийн жилд дурсан тэмдэглэсээр, энэ жил 65 жилийн ойтойгоо золгож байгаа нь энэ. Тvvхийн шаргал хуудаснаа хар толбо болон vлдсэн дайны хvндхэн жилvvдийн баримтаас дэлгэн тавьж таны мэдлэгт дусал нэмэрлэе, таалан соёрхоно уу...
Дэлхийн тvvхэнд хамгийн их цус асгаруулан асар их vнээр олдсон “ялалтын едер” 1945 оны 5 сарын 9. Энэ бол ЗХУ-ын Европын хэсэг, зvvн Европын нутагт 1941 оны 6-р сарын 22-ны едреес 1945 оны 5-р сарын 9-нийг хvртэл 1418 хоног vргэлжилсэн дайн эх орныхоо телее тэмцэгч эгэл ард тvмний ялалтаар тегссен едер юм. Энэ едер зевхен Оросын ард тvмэн ялаад зогсоогvй зvvн Европын орнууд фашист Германы дарлалаас ангижирч тусгаар тогтнолоо тунхаглах боломжийг олгосон. Оросын ард тvмэн, тухайн vед ЗХУ-ын бvрэлдэхvvнд багтаж байсан Бvгд Найрамдах Ард Тvмнvvдийн хамтаар серен босч, хvйтэн дайны хvндхэн жилvvдэд нэг хvн мэт нэгдэн тэмцсэнээр фашистын “хар тахлаас” эх орноо челеелж байсан нь эдvгээ “Аугаа эх орны дайны ялалтын баяр” гэж нэрлэгддэг юм.

Дервен жил vргэлжилсэн аймшигт дайн ЗХУ, Оросын ард тvмэнд нехеж баршгvй гай гамшиг авчирсан ч алдаж боломгvй эрх челее, тусгаар тогтнолыг олгосон байдаг. Дайны жилvvдэд Зевлелтийн 20 сая хvн ам насаа алдсан нь Дэлхийн II дайны нийт хохирлын 40 хувь хэмээн тооцогддог байна. Vvнээсгадна фашистууд Оросын хэдэн зуун хот, 70 мянган тосгон суурин, 32 мянган vйлдвэрийн газар, 65 мянган км темер зам, 98 мянган хамтрал, 1876 САА-г \Сангийн Аж Ахуй\ сvйтгэжээ. Нэгэн сонирхолтой баримтыг нэмж дурдахад энэхvv дайнд 61 улс орон, дэлхийн хvн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хvн цэргийн албанд татагдан, 70 сая хvн амь vрэгдсэний дийлэнхи нь энгийн иргэд байсан гэдэг. Дайны нийт ертег нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хvн терелхтний тvvхэн дэхь хамгийн ендер ертегтэй дайн гэж тооцогддог байна.
Сая сая хvний алтан амиар олдсон их ялалтыг тэмдэглэж 1945 оны 6 сарын 24-нд ЗХУ-н нийслэл Москвагийн улаан талбайд анхны ялалтын баярын жагсаал \парад\ хийсэн тvvхтэй. Тvvнээс хойш 1956 оноос эхлэн фашист Германы цэргийг Берлинд буулган авсан едреер буюу 5 сарын 9-ний едер тэмдэглэх болжээ.
Энэхvv аугаа эх орны дайны ялалтын баярын едрийг Монголчууд бид ч мен тэмдэглэх бvрэн эрхтэй. Учир нь Дэлхийн II дайны хvнд хэцvv жилvvдэд Монголчууд ЗХУ-ын цорын ганц “vнэнч нехер” нь байж, сэтгэл санааны болоод эд барааны \материал\ тусламж vзvvлж байснаас гадна энх цагийн телее эцсээ хvртэл хамт тэмцэж байлаа. Дэлхийн тодотголт, хvйтэн дайны гал дундуур туучин, дарийн утаа vнэрлэн тулалдаж явсан Монгол дайчид едгее тvvхийн амьд гэрч болон бидний дунд аж терсеер байна. Vvнээс гадна тухайн vед ЗХУ-д суралцаж байсан олон арван Монгол оюутан хотуудыг хамгаалах ажилд гар бие оролцож байсан нь бахархмаар...
Монгол улсын архивын бодит баримт болох шарласан хуудсыг сехеж, асар их vнээр олдсон аугаа эх орны дайны жилvvдэд бид хэрхэн хувь нэмрээ оруулж байсныг дурсан санацгаая.
Монголын ард тvмэн, манай орны засгийн газар, зэвсэгт хvчин дайны эхний едреес Зевлелтийн ард тvмний талд баттай зогсож, хvч боломжийнхоо хэмжээгээр тусалж, фашизмыг эсэргvvцэх дэлхий нийтийн тэмцэлд нэгдэж байлаа. Дайн эхэлсэн едер 1941 оны 6-р сарын 22-нд БНМАУ-ын \Бvгд Найрамдах Монгол Ард Улс\ Бага хурал, Сайд нарын Зевлелийн тэргvvлэгчид, МАХН-ын Тев Хорооны тэргvvлэгчид хамтарсан тогтоол гаргаж, ЗХУ-ыг бvрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тогтоолд: << Зевлелтийн ард тvмэнтэй эвдэршгvй бат найрамдалтай манай эрх челеег эрхэмлэгч, тусгаар тогтносон улсын бvх ард тvмэн фашистын Герман ийнхvv итгэл эвдэн халдсныг туйлаас буруушааж, Зевлелт, Монголын ард тvмний найрамдлыг бvх талаар бэхжvvлэн, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1936 оны 3 сарын 12-нд байгуулсан харилцан туслах тухай гэрээгээр хvлээсэн vvрэгтээ vнэнч байх болно>> гэжээ. Монгол улс даяар Зевлелтийн ард тvмнийг дэмжин туслах их ажил ернеж, ЗСБНХУ-д туслах хуримтлалд \фондод\ менге, vнэт зvйлс, хvнсний бvтээгдэхvvн хуримтлах болов. Ажилчин, малчин жирийн иргэд дулаан хувцас цуглуулж дайчдад илгээхийн зэрэгцээ хеделмерчид “Бvхнийг фронтод, бvхнийг ялалтын телее” уриа дэвшvvлэн хеделмерлеж байлаа. Тvvгээр ч vл барам Улаанбаатар хотын аж vйлдвэрийн комбинатын ажилчин, албан хаагчид, гар урлалын артелийн хамт олон амралтын едрvvдээр илvv цагаар ажиллаж, фронтын дайчдад зориулсан дулаан хувцас, бусад эдлэл оёх засгийн газрын даалгаварыг биелvvлж байв. Тухайн vед еренхий сайдын орлогч байсан С.Лувсан тэргvvтэй тусгай багт \коммист\ Улаан армид зориулан зээр, гахайн мах бэлтгэх анчдын бригадыг орон нутагт зохион байгуулахыг даалгаснаар анчид мах бэлтгэх ажилд орж, телевлегеегее тогтмол давуулан биелvvлж байсан байна. Мен олон аймгуудад эмэгтэйчvvдийн нэхмэлийн дугуйлан ажиллуулж Зевлелтийн дайчдад зориулсан олон арван мянган цамц, дулаан хvрэм, бээлий, оймс нэхэж илгээжээ. Тvvгээр ч зогсохгvй олон мянган хvн сайн дураараа донор болж байсан байна.
Монгол улсаас ЗСБНХУ-д олгож байсан эдийн засаг, санхvvгийн тусламж нь менге, евлийн хувцас, хvнсний бvтээгдэхvvн, мал, худалдаж авсан танкны цуваа, нисэх онгоцны эскадрилаас бvрдэж байсныг онцлон тэмдэглэсэн байдаг.
1941 оны 10 сард Монголын хеделмерчдеес евлийн 15 мянган иж бvрэн хувцас, 1.8 сая гаруй тегрегний vнэтэй 3000-д илгээмж ачсан цуваа хедлев. Тvvнчлэн ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган тегрег бэлнээр гуйвуулсан нь тусламжийн эхний цуваа байсан юм.
1942 онд танкийн дивиз байгуулахад херенге хуримтлуулах шийдвэр гарсны дагуу херенге хуримтлуулах дахин нэг хеделгеен ернесен байна. Vvний дvнд Монгол Улсын Засгийн газар Монголын ард тvмний емнеес Внешторгбанкинд 2,5 сая тегрег, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулжээ. Энэ менгеер Т-34 загварын 32 танк, Т-70 загварын 21 танкаас бvрдсэн танкийн цуваа худалдаж авч, 1942 оны сvvл гэхэд Москва хотын Наро-Фоминскийн районд нийт 53 танк ( Т-34 танк 32, Т-70 танк 21) хvргэсэн байна.
1942 оны 3 сард Монгол Улсын Засгийн газар зевлелтийн армид зориулсан агт морьдыг малчин ардуудаас улсаас тогтоосон жишиг vнээр худалдаж авах тогтоол гаргав. Дайны жилvvдэд Монголоос ЗСБНХУ-д 500 мянга гаруй агт морь нийлvvлсэн нь Монгол улсын бvх адууны 10 хувь байсан байна. Дайны хvнд бэрх замыг монгол мориор туулсан дайчид монгол морь тэвчээртэй, тордлого их шаарддаггvйг цохон тэмдэглэж байсныг тvvхэн баримт бичиг гэрчилнэ.
1943 оны 4 сар гэхэд Монголоос 25.3 сая гаруй тегрегний vнэтэй хvнсний бvтээгдэхvvн, хувцас ачсан 8 цуваа дахин илгээсэн байна.
1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны «Монгол ард» эскадрил худалдаж авах херенге хуримтлуулах ажил зохион байгуулав. Ингээд 1943 оны 7 сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая тегрег гуйвуулсан байна.
1943 оны 8 сарын 18-нд Сталин Улаан армийн дайчдад дорвитой тусламж vзvvлж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон маршал Чойбалсанд талархал илэрхийлсэн байдаг.
1943 оны 9 сарын 25-нд Смоленск мужийн Вязовая ертеений хээрийн нисэх буудалд сенеегч нисэх онгоцны 322 дугаар дивизийн гвардийн 2-р хороонд «Монгол ард» эскадрилийг хvлээлгэн егех ёслол болов.
Тvvгээр ч зогсохгvй Монголд сууж байгаад фронтод дайчлагдсан Оросуудын ар гэрт сар бvр 20-100 тегрегийн тэтгэмжийг улсаас олгож байснаас гадна 1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан армид туслах хуримтлалын хэрэгцээнд херенге хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая тегрегийн vнэтэй «Улсын батлан хамгаалалт» нэртэй улсын тусгай хонжворт сугалааг дервен удаа гаргаж байжээ. Хvмvvс ч хувийн хадгаламжаасаа тусламжийн хуримтлалд менге, эд бараа хандивласаар байв. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган тегрег, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон тvмнээс тvvнд ”фронт Бадам” нэр хайрлаж байсан тvvх ч бий. Ингээд 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бvрдсэн тусламжийн сvvлийн цуваагаа илгээж байсан байна.
Ийнхvv аугаа эх орны дайны жилvvдэд Монголын ард тvмэн, Монгол Улсын Засгийн газар ЗХУ-ыг энэ дайнд ялахад vлэмж хувь нэмрээ оруулсан нь тvvхэнд тод томруунаар бичигдэн vлдсэн байдаг. Энэ нь дайны хvнд бэрх цагт танигдсан манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд нэг ёсны шалгалт болсон гэлтэй. Монгол Улсын тусгаар тогтнолыг хvлээн зевшеерсен явдал нь эх орны их дайны чухал vр дvн болсон нь нийтэд тодорхой. Чухамхvv 1945 оны 2 сард олон улсын тавцанд Монгол Улсын статус-квог хvлээн зевшеерех туйлын чухал шийдвэрийг ЗХУ-н санаачлагаар гаргасан нь vvнийг гэрчилдэг юм. Ингээд энх цагийн телее эрэлхэгээр тэмцсэн дайчиддаа, эгэл Монголын ард тvмэн, ахмад vедээ гvн хvндэтгэл илэрхийлж Ялалтын баярын мэнд дэвшvvлъе.

Мэдээллийн эх сурвалж: Цахим ертенцеес...
Нийтлэгч: Reporter 2010.05.05

Комментариев нет:

Отправить комментарий