..........
\егvvллэг\
Vvрийн шаргал туяа шинэ едер айлчлан ирж буйг сануулан ереегеер эрээ цээргvй тэнvvчилнэ. Тvм тvжигнэж бум бужигнах их хотын эгэл едрvvдийн нэг ийнхvv эхэлж байхад хенжилдее булхан хэвтэх тэрээр дахиад жаахан, тав, арван минут гэж еерийгее тайвшруулан хэвтсээр...-1 цагийн дараа хурлын танхимд-
Бичиг цаас, танилцуулах материал бэлэн эсэхийг шалган ажилчид нааш цааш гvйлдэнэ. Анх удаа олон улсын нэр хvндтэй хурлыг зохион явуулах эрхийг авч, теслийн удирдагчаар ажиллах болсон тvvний хувьд амьдралд нь тохиох алдаж боломгvй ховорхон боломж энэ юм. Тэрээр энэ едрийг тэсэн ядан хvлээхдээ нойргvйдэлд орж еглее тийнхvv сэрж ядан байсан хэрэг. Хурал ч эхэллээ. Еертее итгэлтэй, ажлаа мэдэж байгаа байдал нь тvvнийг чадварлаг ажилтан гэдгийг харуулаад зогсохгvй хуралд оролцогч дээд албан тушаалтнуудаас нь ендер vнэлгээ авахуулж хамтран ажиллах санал тавихад хvргэх нь тэр. Ингээд хурлын тегсгелд шинэ ажлынхаа урилгыг гардан авах vеэр нь гар утасных нь хонх танхмыг цуурайттал дуугарлаа. Их л эвгvй байдалд орсон тэрээр унтраачихдаг байж, ядаж л дууг нь хаачихдаг байж гэж vглэсээр утсаа гаргаж ирэн харвал захирлынх нь дугаараас олон арван удаа залгаад зогсоогvй “чи халагдсан” гэх vгтэй захидал хvртэл ирсэн байх нь тэр. Алга ташилт нижигнэн байсан хурлын танхим, аажим аажмаар урагшлах цагийн зvvний цохилттой нам гvмхэн унтлагын ереегеер нь солигдож, ажилдаа явалгvй “давсанд” явж, амтат зvvдэнд умбахдаа амьдралынхаа алтан хормоо алдчихсан болохоо нойрмог залуу сая л ухаарлаа....
Зохиогч: Reporter
“Нойрноос морио, чемегнеес хутгаа...”
Комментариев нет:
Отправить комментарий