Монгол туургатны амьдран суух эсгий гэр манай орны байгаль газар зүйн нөхцөл хийгээд нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн төвшинтэй шууд уялдан үүсч түүхэн цаг хугацааны явцад хувьсан боловсронгуй болсоор 21-р зууныг хүрсэн. Эсгий гэр нь гадаад дотоодын олон судлаачдын сонирхлыг татан судалгааны бүтээл болсоор байна.Монгол гэрийн талаар бичсэн анхны хятад сурвалжийн мэдээ нь МЭӨ 629 онд холбогдоно. Уг түүхэнд бичихдээ "Умард зүгийн Ди жун (хүннүгээс өмнө монгол аймгийг хятадууд ди жун гэж нэрэлдэг байсан.) нар лу чжан сууцанд суудаг"; гэжээ.










