понедельник, 25 октября 2010 г.

Өөрийгөө хүмүүжүүлэх нь

1. Алдаагаа даван туулж сур. Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна.
2. Бүгд муу байвал сайны тухай л бод. Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.
3. Данс хөтөлж бай. Зүгээрч нэг данс биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай.
4. Юун дээр чи цаг алддагаа шинж. Цагийг алдах ёсгүй. Жишээлбэл оройн хоолны дараа гэрийнхнийхээ бүх сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.

5. Шийдсэнээ хэрэгжүүл. Чи амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр гэж өөртөө хэл. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.
6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул.
7. Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай. Зорилго нарийн байх тусам гүйцэтгэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой чи диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх жишээтэй. Хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг.
8. Зорилгоо багцалж тодорхойл. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич.
9. Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо. Илүү сайн гэгдсэн өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр байж байхын оронд ажил чинь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур.
10. Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа. Байнга дүгнэлт хийж бай.
11. Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур. Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ.
12. Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж бай. Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бүхнийг шүүн тунгаа.
  
"ХӨГЖИЛ"  Хүний хөгжлийн төв                 
Гэрэл зургийг http://ariom.ru/forum -аас

Комментариев нет:

Отправить комментарий