Шинжээчид ойрын 15 жилд интернет хэрхэн хөгжих талаар судалгаа явуулж, байж болох дүр зургийг танилцуулав. Судалгааны тайланг “Cisco” болон “Monitor Group” компаниуд хамтран боловсруулжээ. Ирээдүйд хөгжиж буй орнуудын хэрэглэчид интернетийг идэвхтэй хэрэглэх төлөвтэй байна. Бидний хэрэглэж буй “QWERTY” компьютерын гар нь сүлжээнд нэвтрэх үндсэн хэрэгсэл байхаа болино. Түүнчлэн интернет орчин дахь удирдлагын аргачлалууд өөрчлөгдөхгүй, харин сүлжээнд холбох тарифанд хүчтэй өөрчлөлт гарна гэж шинжээчид үзэж байна.
Тэрээр интернетийн хөгжлийн 4 боломжит хувилбарыг гаргаж авчээ.
Эхний тохиолдолд интернет орон зайн янз бүрийн хил хязгаар алга болж, 15 жилийн дараа гэхэд дэлхийн бүх хэрэглэгчид өндөр чанартай компьютерийн техникийн тусламжтайгаар дэлхий нийтийн сүлжээнд холбогдож, интернет нь олон төрлийн үйлчилгээ үзүүлэх төв болж хувирна.
Хоёр дах хувилбараар интернет нь эдүгээ олонтаа ажиглагдах болсон хакеруудын халдлагаас (кибератака) болж тун ч аюултай визуаль орчин болох магадлалтай. Мөн ирээдүйд дэлхийн нийтийн сүлжээтэй төстэй (аналоги), холболтын үнэ өндөртэй сүлжээнүүд бий болох боломжтой.
Дараагийн хувилбараар бол зарим орон дахь эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас интернетийн хөгжлийн тархалт удааширч болзошгүй.
Харин эцсийн хувилбараар дэлхийн нийтийн сүлжээ нь, зарим техник технологийн хүчин чадал дутмагаас шалтгаалж, мөч бүхэнд өргөжин тэлэх мэдээллийн асар том урсгалуудыг тэсвэрлэхгүйд хүрэх нь байна.
Тайланг бэлтгэхэд ойролцоогоор 1 жил зарцуулжээ. Шинжээчид өөрсдийн ажилдаа интернетийн хөгжилд нөлөөлж буй олон хүчин зүйлийг харгалзсан байна. Ялангуяа интернет орчинд зохицуулалт хийх гэсэн зарим хүмүүсийн хүчин чармайлт, улс орнуудын дэд бүтцийн хөгжил, хэрэглэгчдийн орчин үеийн технологуудыг эзэмших түвшин зэргийг онцлон анхаарчээ.
"Студенческий меридиан" \2010.10\сэтгүүлээс. Г. Даваадорж
Комментариев нет:
Отправить комментарий