воскресенье, 31 октября 2010 г.

Хүн 20-22 цагийн хооронд ганцаардлыг хамгийн их мэдэрдэг

Эрдэмтдийн тогтоосноор таны амьдралдаа хэвшүүлэх болон сэрэмжлэх цаг хугацаа өөр өөр аж. Бүр эрхлэх ажил төрөл тань амжилттай байх эсэх нь ч цаг хугацаанаас хамаарах гэнэ. Хэн, хэдэн цагт юу амжуулвал зохистойг танд сонирхуулъя.
• Хэрвээ та оюутан эсвэл сурагч бол 16.30-18.00 цагийн хооронд хичээлээ давтаж, шалгалтдаа бэлтгэвэл хамгийн их үр дүнтэй бэлтгэл болно

понедельник, 25 октября 2010 г.

Өөрийгөө хүмүүжүүлэх нь

1. Алдаагаа даван туулж сур. Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна.
2. Бүгд муу байвал сайны тухай л бод. Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.
3. Данс хөтөлж бай. Зүгээрч нэг данс биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай.
4. Юун дээр чи цаг алддагаа шинж. Цагийг алдах ёсгүй. Жишээлбэл оройн хоолны дараа гэрийнхнийхээ бүх сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.

четверг, 14 октября 2010 г.

ДЭЛХИЙ МОНГОЛЫГ ХЭР МЭДДЭГ ВЭ?


Эх оронч хийгээд эрхэмсэг оршихыг эрмэлзэгч Монгол хүн бүрийн хувьд хэн нэгэн харь этгээдийн “Ямар үндэстэн бэ?”, “Хаанаас ирсэн бэ?” гэсэн асуултад “Монгол, Монголоос ирсэн” гэж хариулахдаа “эх орныг минь хэр мэддэг бол” гэх бодол сэтгэлийг нь доглуулдаггүй юм аа гэхэд ямагт сонирхлыг маань татдаг.
Угаас дэлхий дахинд эх орны нэр /МОНГОЛ/ гэдэг таны нэрээс ч илүү ТОМ БРЭНД байдгаас хойш энэ нэрийг сонссон хүмүүсийн хариу реакциас шалтгаалж цаашдын харилцаа тодорхойлогддог гэдэгтэй бүгд санал нийлнэ байх.
Ингээд дэлхий биднийг аль талаас нь мэдэж ойлгож, хүлээж авдаг талаар хувийн эрэгцүүлэл ажиглалтаа хуваалцая. Хоёр хөршөөсөө эхлэе.

Оросууд
Биднийг хамгийн сайн мэддэг ард түмний нэг. Гэхдээ дотроо ялгаатай.
Үндсэн угсаатан болох Славянчуудын хувьд тэдний хөгжил цэцэглэлтэд Чингис хаан, түүний үе залгамжлагчдын байлдан дагуулал үнэхээр их гай болсон бөгөөд царцаа мэт /өдгөө ч “тэнгэр харанхуйлж ирээ л…” гээд дээрх зүйрлэл амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд тухайн үеийн байлдааны стратеги, тактик орчин үеийнхээр мэдээлэл-сэтгэл зүйн дайн,

вторник, 12 октября 2010 г.

Интернетийн ирээдүй

Шинжээчид ойрын 15 жилд интернет хэрхэн хөгжих талаар судалгаа явуулж, байж болох дүр зургийг танилцуулав. Судалгааны тайланг “Cisco” болон “Monitor Group” компаниуд хамтран боловсруулжээ. Ирээдүйд хөгжиж буй орнуудын хэрэглэчид интернетийг идэвхтэй хэрэглэх төлөвтэй байна. Бидний хэрэглэж буй “QWERTY” компьютерын гар нь сүлжээнд нэвтрэх үндсэн хэрэгсэл байхаа болино. Түүнчлэн интернет орчин дахь удирдлагын аргачлалууд өөрчлөгдөхгүй, харин сүлжээнд холбох тарифанд хүчтэй өөрчлөлт гарна гэж шинжээчид үзэж байна.

суббота, 9 октября 2010 г.

МОНГОЛЧУУД БА ФИЛАНТРОП СЭТГЭЛГЭЭ


Филантроп /philantropy/ хэмээх үгийг англи хэлний тайлбар толиос үзвэл хэрэгцээ бүхий хэн нэгэнд нь мөнгө болон тусламж үзүүлэх явдал гэсэн тайлбарыг олж харна. Уг тайлбар нь прагматик үзэлт америкчуудын хувьд яг тохирсон хариулт юм. Гэвч хүн төрөлхтний хувьд тухайн ойлголт нь илүү өргөн хүрээнд буюу аливаа  буянт нинжин сэтгэлийн үүднээс хэн нэгнийг тусалж дэмжих үйл ажиллагааг бүхэлд нь тусгадаг. Монгол хэлэн дээр хөрвүүлбэл “буянт үйлс”, “хүнлэг үзэл” гэсэн утга авах хэдий ч филантроп хэмээх ухагдахуунаа бүрэн төлөөлж чадахгүй тул  энэ хэвээр нь хэрэглэх нь зөв биз.