пятница, 11 июня 2010 г.

Гайхалтай их мөнгө олсон сонирхолтой санаанууд

Хүний толгойд янз бүрийн сонин сонин бодол орж ирдэг. Үүнээс зарим нь маш их ашиг олох ч үе байдаг юм байна. Ийнхүү маш сонин санаа олж, асар их мөнгө олсон шилдэг 10 хүмүүсийн бизнесийг танилцуулъя.

1. Million Dollar Homepage: Английн жирийн нэгэн оюутан өөрийн вэб сайтын дэлгэцийн нэг пекселийг 1 доллараар зарна хэмээн зар тавьснаар Нэг сая доллар олж чаджээ. Уг сайтын нийт пексил нь нэг сая. Ийнхүү тэрээр бүх пекселээ заран нэг сая доллар олсон байна.

2. Santa Mail: Byron Reese хэмээх залуу өөрийн вэб сайтандаа Санта Клаусын өмнөөс жоохон хүүхдүүдэд 10 доллараар захидал бичиж өгнө хэмээн зар тавьснаар асар баян болсон байна. 2001оноос одоог хүртэл нийт 200 мянган захидал бичиж илгээсэн бөгөөд жилийн орлого нь 1 тэрбум болсон гэнэ.

3. Doggles: Гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хэрэглэл үйлдвэрлэж.

4. Laser Monks: МС Соу хэмээх хүн принтерийн хор дуусах бүрд байнга худалдан авах нь маш үнэтэй байсан учир принтерийн хор цэнэглэх аргыг нээн гаргажээ. Энэ бизнес нь анхандаа тийм ч сайн байгаагүй ч одоо бол өдөрт 200 аас 300 захиалга авдаг гэнэ. Жилийн орлого нь 250 мянган доллар болжээ.

5. AntennaBalls: Жайсон Волл хэмээх хүн 1997онд авто машины антины үзүүрт гоёмсог бөмбөлөг хийж зарах санаа сэджээ. Ийнхүү тэр санаа нь амжилттай болж 115 мянган доллар олсон бөгөөд одоогоор 50 төрлийн антины бөмбөлөг хийж жилд 4 саяыг зардаг гэнэ.

6. FitDeck: Пилл Блак гэдэг хүн биеийн тамирын үндсэн хөдөлгөөний зургийг үзүүлсэн картны цуглуулга бүтээн тэрийгээ бизнес болгожээ. Энэхүү санаа нь маш амжилттай болж нэг жилийн турш 4 сая 700 мянган долларын ашиг олсон бизнес болжээ.

7. PositivesDating.Com: Паул Грави болон Брандон Койчилин гэдэг хүмүүс ДОХ-ын вирустай хүмүүстэй болзох хүн илүү олон байх болов уу хэмээн бодож ДОХ- той хүмүүстэй болзох болзооны сайт нээн ажиллуулжээ. Энэхүү бизнес нь маш ашигтай болж жилийн орлого нь 110 мянган долларт хүрч, гишүүнээр элссэн хүний тоо нь 2 жилийн дотор 50000- д хүрчээ.

8. Designer Diaper Bags: 3 хүүхдийн эх 34 настай Кристи Рэйн нь хүүхдийн живхийг гялгар уутанд хийж явах нь ямар нэгэн үрэвсэлд хүргэнэ хэмээн тусгай живхний сав бүтээн хийсэн байна. Ийнхүү маш гоёмсог дизайнтай маш цэвэрхэн хүүхдийн живхний савны бизнес нь 180 мянган долларын ашиг олсон байна.

9. PickyDomains: Энэхүү бизнес нь маш сонин бөгөөд үйлчлүүлэгч тухайн компанид 50 доллар өгөн компаниас танд олон домайн нэр явуулна. Тэр дундаас та дуртайгаа сонгож авна. Гоё нэр зохиосон хүн нь 25 доллар авах бөгөөд компанийн үйлчилгээний хөлс гээд 25 доллар авах юм байна. Энэхүү бизнес нь маш амжилттай болж жилийн орлого нь 1сая долларт хүрсэн гэнэ.

10. Lucky Wishbone Co: Тахиа болон шувууны цээжний хэсэгт нь ийм гурвалжин яс байдаг гэнээ. Тэр ясыг хоёр талаас нь барин татаад хугарахад урт яс барьж үлдсэн хүнийх нь хүсэл биелэдэг гэсэн яриа байдаг гэнэ. Үүнийг ашиглан энэхүү гурвалжин ясыг пластикаар хийн хүмүүст зарах болжээ. Мөн л ашигтай болж жилийн орлого нь 1сая долларт хүрсэн гэнэ.

Сонин байгаа биз. Монголд ямар санаа байвал илүү зарагдах бол? Зөвхөн монголдоо биш мэдээллийн технологийг ашиглаж шинэ санаагаа бизнес болгох боломж байгаа нь тодорхой. Та нар ч гэсэн санаанд оромгүй санаа олоод тэрийгээ бизнес болгоорой. Хэн нэгнийг хүлээх биш харин таны толгойд сая сая ашигтай санаа эргэлдэж байгаа шүү.

Комментариев нет:

Отправить комментарий