среда, 9 марта 2011 г.

Хэлэлцвэл хэлэлцье!

РУДН-ы монголчуудын дунд ШУ, танин мэдэхүйн клуб үйл ажиллагаа явуулдгийг бид мэднэ. Өнгөрсөн оны 11 сард эхний цуглаанаа хийсэн энэ клуб 3 сарын 12 нд буюу бямба гаригт, 15:30 цагаас ээлжилт цугларалтаа Интер клубын 305 танхимд хийх гэж байна. Энэ удаагийн цугларалтаараа "ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" \дискуссия, discussion\ гэж чухам юу болох, хэрхэн явагддагтай танилцана. Мэдээж дараа нь бидэнд ойрхон сэдэв сонгож хэлэлцүүлэг явуулах болно. \Хэвлэлээр явуулдаг хэлэлцүүлгийн тухай яриагүй шүү\. Анхны хэлэлцүүлгийн сэдэв ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙН ТУХАЙ  байвал ямар вэ гэж... Гэхдээ оролцогчид өөрийн сэдвийг санал болгож болно. Хэрвээ та дээрхи сэдэвтэй санал нэг байгаа бол эх оронч үзлийн талаар бага сага мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Хүрэлцэн ирэхийг уръя!
Таны бодол санаа та бидэнд хэрэгтэй, сонирхолтой.

Оюутны зөвлөл.





1 комментарий:

  1. Дараа 7 хоногт Ростов хот руу хамт явж 2 хоног орчуулга хийх оюутан хайж байна.
    Сонирхсон оюутан байвал dellger@yahoo.com хаягаар холбоо барина уу.

    ОтветитьУдалить