
Монгол хэлтэй ард түмэн оршин суудаг 10 орны төлөөлөгч энэ зун Улаан-Үд хотод цуглана. Дэлхийн монгол туургатны 4 дэх чуулган Буриадын нийслэлд болно. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцохоор шийдсэн байна. Үүнтэй холбогдуулан энэ өргөн хүрээтэй арга хэмжээг зохион явуулах ажлын хэсгийн дарга, Буриадын бүгд найрамдах улсын засгийн газрын орлогч дарга Баяр Балжиров саяхан Улаанбаатар хотноо монголын ажил нэгт нөхөдтэй яриа хэлэлцээ хийгээд иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэрийг Буриадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицынд дамжуулсан. Монгол улсын ерөнхийлөгч Улаан-Үд хотод ирснээр чуулга уулзалтыг маш өндөр, улс хоорондын түвшинд өргөж байгаа хэрэг юм.