пятница, 11 июня 2010 г.

Гайхалтай их мөнгө олсон сонирхолтой санаанууд

Хүний толгойд янз бүрийн сонин сонин бодол орж ирдэг. Үүнээс зарим нь маш их ашиг олох ч үе байдаг юм байна. Ийнхүү маш сонин санаа олж, асар их мөнгө олсон шилдэг 10 хүмүүсийн бизнесийг танилцуулъя.

1. Million Dollar Homepage: Английн жирийн нэгэн оюутан өөрийн вэб сайтын дэлгэцийн нэг пекселийг 1 доллараар зарна хэмээн зар тавьснаар Нэг сая доллар олж чаджээ. Уг сайтын нийт пексил нь нэг сая. Ийнхүү тэрээр бүх пекселээ заран нэг сая доллар олсон байна.

вторник, 8 июня 2010 г.

Төгсөгчийн зөвөлгөө

Сэрээнов овогтой Мандахбат нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу Москва хот дахь Улс Түмний Найрамдлын Их Сургуульд 1999-2003 онд суралцаж хууль зүйн бакалаврын зэргийг улаан дипломтойгоор хамгаалсан. Мөн Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Австрали улсын Мельбурны Их Сургуульд 2007-2008 онд суралцаж хууль зүйн мастер цол хамгаалсан юм. Тэрээр 2003 оноос Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэнгээр ажиллаж байгаа төрийн албаны туршлагатай залуу боловсон хүчний нэг билээ.
Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх, би ямар ч байсан өөрийн туршлага болон зарим зөвлөмжийг үүгээр хэлэх гэсэн юм.

воскресенье, 6 июня 2010 г.

ПС тоглох уу?

Хүний амьдралын утга учир нь аз жаргалыг аль болох их мэдрэх, зовлонг аль болох бага мэдрэхэд оршдог. Аз жаргал гэдэг нь өөрөө их том ойлголт бөгөөд түүнийг тодорхойлоход хэцүү байдаг ба түүнийг илэрдэг мэдрэмжээр нь тодорхойлдог. Аз жаргалын үндсэн . мэдрэмж байдаг. Үүнд:
1. Хайр сэтгэл ба хайр энэрэл
2. Амьдралын баталгаа
3. Амжилтын мэдрэмж
4. Өөрийн гэсэн орон зай
5. Сэтгэлд дурсагдах дурсамж
6. Өөртөө итгэх итгэл, өөрийгаа үнэлэх үнэлэмж болно.