среда, 28 апреля 2010 г.

2010-2011 оны хичээлийн жилд болох МИСС РУДН 2010-д оролцохыг урьж байна.

Жил бүр уламжлал болон зохиогддог РУДН-ын Мисс шалгаруулах тэмцээний 2010-2011 оны хичээлийн жилд болох "МИСС РУДН-2010" наадамд Оюутны зөвлөл өндөр ач холбогдол өгч амжилттай оролцох зорилго тавьж байна. Үүнтэй холбогдуулан Монгол улсаа төлөөлж оролцох сонирхолтой охид байвал РУДН-ын Монголын Оюутны зөвлөлд хандах буюу өөрийн анкет болон саналаа rudn-mongolia@mail.ru хаягаар ирүүлнэ үү.

Бүртгүүлэхийг хүсэгчидэд тавигдах шаардлага:

вторник, 27 апреля 2010 г.

Монгол хэлтэй ард түмэн оршин суудаг 10 орны төлөөлөгч цуглана

Монгол хэлтэй ард түмэн оршин суудаг 10 орны төлөөлөгч энэ зун Улаан-Үд хотод цуглана. Дэлхийн монгол туургатны 4 дэх чуулган Буриадын нийслэлд болно. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцохоор шийдсэн байна. Үүнтэй холбогдуулан энэ өргөн хүрээтэй арга хэмжээг зохион явуулах ажлын хэсгийн дарга, Буриадын бүгд найрамдах улсын засгийн газрын орлогч дарга Баяр Балжиров саяхан Улаанбаатар хотноо монголын ажил нэгт нөхөдтэй яриа хэлэлцээ хийгээд иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэрийг Буриадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицынд дамжуулсан. Монгол улсын ерөнхийлөгч Улаан-Үд хотод ирснээр чуулга уулзалтыг маш өндөр, улс хоорондын түвшинд өргөж байгаа хэрэг юм.

"Монгол малчин" эскадрилийн Смоленщинээс Берлин хүртлэх байлдааны замнал


Зөвлөлтийн цэрэг 1943 оны намар Смоленск орчимд /Москвагаас баруун зүгт 300 км зайд орших хот/ давших сүүлчийн мөчид герман нисэгчид агаарын тулаанд их биедээ “Монгол малчин” хэмээн ер бусын тод улаан бичигтэй зөвлөлтийн сөнөөгч нисэх онгоцтой тулна. Энэ монголын ард түмний Улаан Армид бэлэглэсэн эскдрилийн нисэх онгоц байлаа. Аугаа эх орны дайны эхний өдрүүдэд Монгол улсад Улаан Армид туслах сан байгуулсан юм. Монголын ард түмэн 1941 оны 10-р сараас эхлэн дайчдад бэлэг, дулаан хувцас, хүнс, адуу мал зэргийг ЗХУ-д фронтод илгээж байв. 1942 оны адагт Монголын ард түмний хандивласан хөрөнгөөр “Хувьсгалт Монгол улс” танкийн бригад байгуулсан юм.

понедельник, 26 апреля 2010 г.

Мэтгэлцээн гэж юу вэ?

"Мэтгэлцээн " нь дэвшүүлсэн тухайн сэдвийг нотлох тал дэмжих ба эсрэг тал нь няцаах тодорхой хязгаарлалт, загвар бүхий нотолгоо дэвшүүлэх тэмцээн юм. "Боловсролын мэтгэлцээн" нь Парламентад өрнөдөг хэлэлцүүлгийн адил олон талаас нь шүүн хэлэлцэх сэдэв буюу "ШИЙДЭЛ"- ээс эхэлнэ. Шийдлийг дэмжиж буй тал буюу нотлох багийн илтгэлийг эхлээд сонсоно. Эсрэг тал буюу няцаах баг нь нотлох багийн нотолгоонуудыг няцаах ба шийдлийг ямар учраас хүлээн авах боломжгүй болохыг батлан харуулсан нотолгоонуудыг дэвшүүлэх үүрэгтэй. Цаашид талууд бие биеийн дэвшүүлсэн нолтгоонуудад харилцан хариулт өгч байр сууриа хамгаалснаар мэтгэлцээн өрнөх юм.

суббота, 24 апреля 2010 г.

Клубуудын бүрэлдэхүүн

Клубууд:

Шинжлэх ухаан танин мэдэхүй, мэтгэлцээн:
Э. Ням-Өлзий \Клубын ахлагч\
Г. Даваадорж
Б. Мөнхзул
Э. Сэр-Од
Б. Наранзул
А. Дуламжав
Б. Бадрах
Д. Энхтайван
Т. Өнөртуяа
О. Энх-Эрдэнэ
Б. Гантогтох
Ч. Бямбажав
Д. Мягмарсүрэн
Г. Нямдагва
Д. Энэрэл
Б. Баяржавхлан
Б. Гамдунлам
Ц.Нямсүрэн
Ш. Ууганбаяр
Ш.Амартүвшин
Д. Хонгорзул
Т. Отгонбаяр
А. Мөнхцэцэг
Э.Лхагвасүрэн

Спорт:
Д.Батнайрамдал \Клубын ахлагч, РУДН-ын оюутны Зөвлөлийн Спорт, чөлөөт цаг хариуцсан гишүүн\
А. Түвшинтөгс
А. Дуламжав
Э. Сэр-Од
У. Анунгоо
М.Шинэжаргал
Т. Даваадэмбэрэл
Б. Мөнхзул




Фото зураг сонирхогчдын клуб

Чөлөөт цаг, аялал экскурс